Гаалийн баталгаат агуулах

ГБА-д 700 горимоор нийт 36 гаалийн мэдүүлгээр 3.9 сая,ам.дол-ын үнэ бүхий бараа орсон. Үүнээс 451 горимоор 25 гаалийн мэдүүлгээр 2.4 ам.дол-ын үнэ бүхий бараанд гаалийн эцсийн бүрдүүлэлт хийж 434.8 сая төгрөгийн татвар ногдуулж, барагдуулан хяналт тавьж эзэнд нь олгосон.

Гаалийн баталгаат агуулахад орсон барааны мэдүүлгийн харьцааг харуулбал:

1234567890Графикаас харахад 2013 оны ГБА – д орсон барааны мэдүүлгийн тоог 2012 оны мөн үетэй харьцуулахад 58,6 хувиар багассан байна.Энэ нь барааг гаалийн баталгаат агуулахад дамжуулалгүйгээр шууд татварыг төвлөрүүлж байгаа ололттой тал юм.

Одоогийн байдлаар гаалийн баталгаат агуулахад “Ачит их”ХХК, “Эрдэнэт хивс”ХК –ний хуванцар хоолой, тоног төхөөрөмж, насос,олсон болон хөвөн утас зэрэг нийт 2.5 сая ам.долларын бараа хадгалагдаж байна.

Оны эхнээс ГТА болон ГБА – ын бүртгэлийн дэвтрийг шинэчлэн хөтөлсөн.Мөн тайлант хугацаанд нийт агуулахуудаар 3 удаа явж хяналт шалгалт хийсэн ба шалгалтын үр дүнгийн талаар протокол бичиж газрын даргад танилцуулахын зэрэгцээ 2013.01.04 ны өдрийн 1/03 тоот албан бичгээр “Эрдэнэт хивс” ХХК–д шаардлага хүргүүллээ. Шаардлагын хариу хугацаандаа ирээгүй тул ГТХ – ийн 290.2.14 дэх заалтын дагуу 100 000 төгрөгийн торгууль ногдуулан барагдууллаа.

Түүнчлэн, ГБА болон ГТА –ын хавтсыг тус бүрт нь гаргаж, агуулахын холбогдолтой эрх зүйн акт, тухайн агуулахад хадгалагдаж байгаа барааны болон тухайн аж ахуйн нэгж байгууллагын тухай мэдээлэлийг хавсаргасан болно.