Гандантэгчлэн хийдийн хамба Б.Чойжамц сургалт зохион байгууллаа.

picture3

Тус гаалийн газраас гаалийн улсын байцаагч  болон төрийн үйлчилгээний ажилтан нарт  Хутагт хамба  ламын Ганданшадүвлин хийдийн хамба Д. Чойжамц  2017 оны 4 дугаар сарын 18-ны өдөр  “Зөв сэтгэл, ёс суртахуун” сэдвээр лекц  уншиж зөв сэтгэлтэй байх, зөв сэтгэлийг хэрхэн бий болгох,  зөвийг хүсч, зөвд тэмүүлж, зөвийг дэмжиж

байж санаа сэтгэл зөв байх, эвийг эрхэмлэх, санаа сэтгэлээ зөв залж жолоодох тухай ухаарал хайрласан үр дүнтэй сургалт зохион байгуулсан.

Бүтэлтэй сайн бүхэн зөв сэтгэлийн үр, бүтэлгүй муу бүхэн буруу сэтгэлийн уршиг, зөв сэтгэлтэй хүн бүх зүйлийг зөв талаас нь харж дүгнэж, зөв рүү хөтөлдөг тухай тодорхой жишээн дээр тайлбарлан ярьсан. Сургалтын дараа хамба Д. Чойжамц  ажилтан, ажиллагсдад ажил үйлс бүтээх болон хийморь лүндаа сэргээх ном уншиж, ерөөл айлтгав.

Both comments and pings are currently closed.