Эрдэнэт үйлдвэр дэх лабораторийн сургалт

picture2

Химийн болон тэсэрч дэлбэрэх бодисын магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргах, бараанаас дээж, сорьц авах, шинжилгээний үр дүн болон лабораторийн дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр   байгуулсан 5/325-14  тоот хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах үүднээсЭрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Чанар Хяналтын Хэлтсийн Химийн Төв Лаборатораас  Орхон аймаг дахь Гаалийн Газрын  гаалийн улсын байцаагч нарт “ Химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, лабораторийн шинжилгээ” сэдвээр сургалт зохион байгуулсан. picture1

Сургалтад  гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан  9 ГУБ хамрагдаж,  химийн хорт болон аюултай бодисын ерөнхий ойлголт, дээж, сорьц авах аргачлал, лабораторийн шинжилгээний аргачлал, шинжилгээний дүгнэлт гаргах явц, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, мэдлэг чадвараа дээшлүүлэв. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн харьяанд  4 чиглэлийн химийн болон шатах, тослох материалын  лаборатори  байдаг бөгөөд  2 чиглэлийн лабораторийн  үйл ажиллагаатай танилцаж хэд хэдэн химийн бодисыг шинжилж бодитоор үзүүлсэн явдал нь нийт ГУБ нарыг мэдээ, мэдээллээр хангаж харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

Both comments and pings are currently closed.