Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр

Picture3

Монгол улс, Япон улсын хоорондын “СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ”-ийн хүрээнд 2010 онд Монгол улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон.Монгол улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шат бүхий хэлэлцээг японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулсан.

Монгол улс, Япон улсын  хооронд байгуулсан “ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР” 2016 оны зургаадугаар сарын 7-ны өдөр хоёр оронд зэрэг хэрэгжиж эхэлсэн. “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг   хэрэгжүүлж эхэлснээр  Монголын тал  97 бүлгийн 5700 орчим, Японы тал 97 бүлгийн 9300 орчим нэр төрлийн барааны гаалийн тарифыг “тэглэх” буюу “бууруулах”-аар хэлэлцэн, тохиролцсон.

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм.

Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан “А” гэсэн тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татвар шууд хэлэлцээр хэрэгжиж эхлэх өдрөөс“0” болсон.

Харин “В” (B3, B5, B7, B10 – В-ийн арын тоо жилийг заана) гэсэн тэмдэглэгээтэй барааны гаалийн тариф заасан жилийн үе шатлалаар жигд буурах замаар “0” болно. “Х” тэмдэглэгээтэй барааны гаалийн тарифт өөрчлөлт орохгүй, одоо гаальд мөрдөж байгаа нэн тааламжтай тарифийг хэрэглэхээр хэлэлцээрт харилцсан тохиролцсон.

%d1%85%d1%8d%d0%bb%d1%8d%d0%bb%d1%86%d1%8d%d1%8d%d1%80-%d1%83%d0%bd%d1%88%d0%b8%d1%85-%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d1%87%d0%b8%d0%bb%d0%b0%d0%bb

(Монгол улсаас Япон улс руу хөнгөлттэй тарифаар экспортлох барааны жагсаалт (Япон Улсын тарифын жагсаалт)

(Япон улсаас Монгол улс руухөнгөлөлттэй тарифаар импортлох барааны жагсаалт (Монгол Улсын тарифын жагсаалт)

Both comments and pings are currently closed.