Хүний нөөц

Орхон аймаг дахь гаалийн газар нь “Газар, хороодын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” ГЕГ-ын даргын 2011.03.15-ны өдрийн 114 дугаар тушаалаар  35 хүний орон тоо /ТТ-28, ТҮ-7/-той батлагдсанаас одоогоор 34 /ТТ-28, ТҮ-7/ хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

       Зохион байгуулалтын бүтцийн хувьд:

        -Захиргаа /ТТ-6, ТҮ-5/

-Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /ТТ-18/

-Санхүү татварын хэлтэс /ТТ-4, ТҮ-1/

-Тэшиг дэх гаалийн салбар /ТҮ-1/

Мөн дотооддоо хэвлэл мэдээллийн албыг 3 хүний бүрэлдэхүүнтэй томилж, шаардагдах бүх техник, хэрэгслээр хангасан ба “Бид Эрдэнэсийн гаальчид” номын эхийг өөрсдөө бэлтгэн хэвлүүлж, “Бид Эрдэнэсийн гаальчид” сэтгүүлийг улирал бүр хэвлэн гаргадаг.

Газрын нийт ажилтан, ажиллагсдын 13 нь буюу  41% нь эрэгтэй,  19 нь буюу 59% нь эмэгтэй ажилчид тус тус эзэлдэг бөгөөд тэдгээрийн 59% нь 22-40 насны залуучууд эзэлдэг.

 

 

 

 

 

 

 

Тус гаалийн газраас гаалийн улсын байцаагч нарын сахилга, хариуцлагыг сайжруулах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй зөв боловсон харьцах, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандартыг хэвшүүлэх, гарч болзошгүй зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж байгаад үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна. Түүнчлэн өглөө бүр шуурхай зөвлөлгөөнийг онлайнаар хийж, нийт ажилтан, ажиллагсдын санал бодлыг хүлээн авч, тулгамдсан асуудлын талаар ярилцан, үүрэг даалгавар өгч ажилладаг бөгөөд үүний үр дүнд манай хамт олон  ямар нэг ёс зүйн зөрчилгүй ажиллаж байна.

Газрын нийт гаалийн улсын байцаагч нар бүгд дээд боловсролтой бөгөөд 5 гаалийн улсын байцаагч магистрын зэрэгтэй бөгөөд мэргэжлийн байдлыг авч үзэхэд багш, эдийн засагч, гадаад худалдааны мэргэжилтэнгүүд зонхилдог.

Тус гааллийн газрын гаалийн улсын байцаагч нарын ажлыг туршлагыг графикаар харуулбал

 

 

 

 

 

 

 

Хамт олны нийгмийн идэвхийг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор жил бүр эх орны үзэсгэлэнт газраар аялуулах, спортын арга хэмжээ зохион байгуулах, эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулах зэрэг арга хэмжээг тогтмол авч, ажлын байр болон ажилчдын байранд засвар хийн ажиллаж, амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.