Тэмцээнд амжилттай оролцлоо

18280134_1246543795457544_1582051855_n

Монгол улсад анхдагч катодын цэвэр зэс үйлдвэрлэгч Монгол-Америкын хамтарсан “Эрдмин” ХХК үүсч хөгжсөний 20 жилийн ойн нэрэмжит “Эрдминий хамтрагчид 2017” спортын 2 төрөлт тэмцээнийг 4-р сарын 29-30 -ний өдрүүдэд зохион байгууллаа.Тус тэмцээнд оролцож буй байгууллагуудыг өргөнөөр хамруулах ажилтан албан хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, тэдний амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, хамгийн энгийн хөдөлгөөнөөр бие бялдарыг чийрэгжүүлэх, хамт олны нийгмийн идэвхийг өрнүүлэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хамтрагч байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэн харилцан туршлага солилох зорилготой юм. “Эрдминий хамтрагчид 2017” спортын 2 төрөлт тэцээний эхний өдөр эмэгтэй волейболоор эхэлж I байранд Ачит-Ихт ХХК, II байранд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, III байранд  , дараагийн өдөр эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд I байранд Капитрон банк, II байранд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Чанар хяналтын хэлтэс”, III байранд Орхон аймгийн татварын хэлтэс тус тус өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж,  гаалийн байгууллагын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид амжилттай оролцлоо.

Both comments and pings are currently closed.