“ТИР ТЭЭВРИЙН ХЯНАЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ” СУРГАЛТЫН ТАЙЛАН

picture1

Олон Улсын автотээврийн холбоо/ IRU/, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо / NARTAM/-аас “Тир тээврийн хяналт, зохицуулалт” сэдвийн хүрээнд сургалтыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт 2017 оны 03 дугаар сарын 31-нд зохион байгуулав. Сургалтад Сэлэнгэ, Дархан, Орхон дахь гаалийн газрын ГУБ нар оролцсон бөгөөд  0830– 1600 цагийн хооронд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын хурлын танхимд болсон.

Тус газраас дараах бүрэлдэхүүнтэй сургалтанд хамрагдсан. Үүнд: гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ Ц.Эрдэнэзаяа, гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан ГУБ Б.Болормаа, Х.Мэндсайхан нар хамрагдав.

picture12picture123

Сургалтын сэдэв:

  1. Тир системийн талаарх ерөнхий ойлголт
  2. Тир системийн талаарх үндсэн ойлголт
  3. Тир тээвэрлэлтийг эхлүүлэх, гаалийн хилээр нэвтрүүлэх, дуусгавар болгох талаар практик дадлага хийх
  4. ОХУ-ын хилийн боомтын талаар туршлага хуваалцах.
  5. “Тир”- ийн баталгаат тээврийн хэрэгсэл, гаалийн хяналт шалгалт хийх, гаалийн тэмдэглэгээ хийх
  6. “Тир”-д  ашигладаг мэдээллийн технологийн хэрэгслүүд:
  • Тир ажиллагаа дуусгавар болсон тухай бодит мэдээллийг дамжуулах програм /RTS/
  • Тир-Гаалийн цахим урьдчилсан цахим мэдүүлэг/ TIR-EPD/ болон мэдээллийг дамжуулах

Сургалтыг дараах бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Үүнд:

  1. Олон Улсын автотээврийн холбоо/ IRU/-ны мэргэжилтэн Татьяана Рэй-Беллет
  2. Олон Улсын автотээврийн холбоо/ IRU/-ны мэргэжилтэн Назиф Булут
  3. Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо /NARTAM/-ын гүйцэтгэх захирал Д.Наранпүрэв
  4. Узбекстаны автотээврийн  холбоо / AIRCUZ/-ны ахлах мэргэжилтэн Чубенков.Д.Н
  5. ОХУ-ын Сибирийн гаалийн Гаалийн хяналт, үйл ажиллагааны хэлтсийн. ахлах байцаагч Аверянова.Т.Н
  6. БНХАУ болон Зүүн хойд Азийн зөвлөгч Man Sun

picturpicture

Сургалтаар нийт оролцогчдод дараах гарын авлагыг бэлтгэн тараасан. Үүнд:

  1. Тир дэвтэр бөглөх гарын авлага
  2. Тир тээвэрлэлтийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбоотой хяналтын зааварчилгаа
  3. Тир системийн талаарх мэдээлэл
  4. Сургалтын материалууд болон бусад мэдээ, мэдээлэл

Нийт оролцогчдод гэрчилгээг олгосон.

  1. Дээрх сургалтад хамрагдсан гаалийн улсын байцаагч Г.Болормаа, Ц.Эрдэнэзаяа нар “ Тир тээврийн хяналт ба зохицуулалт” сэдэвт сургалтыг 2017 оны 4-р сарын 11-ний өдөр тус гаалийн газарт зохион байгуулж Тир системийн үндсэн ойлголт,  газар зүйн хамрах хүрээ, гаалийн байгууллагын оролцоо, Тир системийн ач холбогдол, бүс нутаг дахь тээвэр, худалдааны өнөөгийн байдал, “Тир”  тээврийн хэрэгслийн ачаа ачих хэсгийг хэрхэн шалгах, тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, түүнд агуулагдсан мэдээллийн дагуу шалгах тээвэрлэх, гаалийн хяналт шалгалт хийхэд анхаарах зүйлс болон тээврийн хэрэгслийг лацдах битүүмжлэхэд анхаарах асуудал, Тир ажиллагаа дуусгавар болсон тухай бодит мэдээллийг дамжуулах програм /RTS/ болон Тир-Гаалийн цахим урьдчилсан цахим мэдүүлэг/ TIR-EPD/- т мэдээллийг хэрхэн оруулах, зөв дамжуулах талаар тодорхой мэдээлэл өгч жишээн дээр тайлбарласан.

picture1ccccccpicture1xxxxxxХҮРСЭН ҮР ДҮН:

Гаалийн улсын байцаагч нар Тир тээвэрлэлт, газар зүйн хамрах хүрээ, гаалийн байгууллагуудын оролцоо, Тир системийн ач холбогдол, Бүс нутаг дахь тээвэр, худалдааны өнөөгийн байдал  зэрэг мэдээллийг авч мэдлэг чадвараа дээшлүүлсэн.

Both comments and pings are currently closed.