Тамхины хор хөнөөлийн эсрэг нийт албан хаагчдын дунд “Бид тамхины хэрэглээгүй хамт олон” сэдэвт явган аялал зохион байгууллаа

Picture1

Орхон аймаг дахь гаалийн газраас нийт албан хаагчдын “Тамхины хяналтын тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, тамхины хор хөнөөлтэй тэмцэх, ажилчдын тамхины хэрэглээг бууруулах, тамхигүй орчныг бүрдүүлэх зорилгоор  “Бид тамхины хэрэглээгүй хамт олон” сэдэвт  явган аялалыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.

 Эрүүл агаарт явган аялалыг зохион байгуулснаар нийт албан хаагчдын тамхины хэрэглээг бууруулах, дам тамхидалдалтаас урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөний дутагдлыг бууруулахад чиглэгдсэн үр бүтээлтэй ажил болсон. Явган аялалд тус байгууллагын  нийт албан хаагчдын  61.7% хамрагдсан.

“Бид тамхины хэрэглээгүй хамт олон” сэдэвт явган аялалын төлөвлөгөө 

“Бид тамхины хэрэглээгүй хамт олон” сэдэвт  явган аялалын хөтөлбөр дараах байдлаар төлөвлөн зохион байгуулсан.

Хөтөлбөр:

  1. 1000 “13-р сургууль”-ийн ар талын спортын тайлбайд цугларах
  2. 1005 Арга хэмжээг нээж газрын дарга Д.Оюунбат үг хэлэх
  3. 1100“Хүрэн булаг” рашаан дээр очих
  4. 1105 Амралт /5минут/
  5. 1130  “Баян-Өндөр” уулын овоонд мөргөх
  6. 1200  “Цагаанчулуут” булаг дээр очих
  7. 1230  Буухиа тэмцээн
  8. 1300  Үдийн цай
  9. 1400  “АХА” тэмцээн зохион байгуулах
  10. 1430  Бурхан багшийн “Сэрэг” дүрд мөргөх
  11. 1435 Дурсгалын зураг авах
  12. 1440  Арга хэмжээг хааж газрын дарга Д.Оюунбат үг хэлэх
 
Both comments and pings are currently closed.