Санхүү, татвар

Импортын барааны гаалийн үнэлгээний тухай
Гаалийн үнэлгээний тухай.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор “Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлал”-ыг баталсан.Энэхүү аргачлал нь Дэлхийн Худалдааны Байгууллагын үнэлгээний Хэлэлцээрийг үндэслэсэн болно.
Аргачлал ёсоор мэдүүлэгч гаалийн үнийг үнэн зөв, бодит үндэслэлтэй тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийн талаар импортлогч бичгээр хүсэлт гаргаж гаалийн байгууллагаас импортын барааны гаалийн үнийг хэрхэн тодорхойлсон талаар тайлбар гаргуулан авах эрхтэй. Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан 6 аргыг дэс дараалуулан хэрэглэнэ. Үүнд: Хэлцлийн үнийн арга. Энэхүү хэлцлийн үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлохдоо гадаад худалдааны гэрээ, хэлцэлд тулгуурлан дор дурдсан томъёоллын дагуу тооцно:

Гү = Хү + /Т+К+Д+П+О/- Х, үүнд:
Гү – гаалийн үнэ,
Хү – хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих үнэ,
Т+К+Д+П+О – тээврийн зардал, комиссын шимтгэл гэх мэт энэхүү нэгдүгээр аргад дурдсан нэмэгдэх бүлэг зардал,
Х – энэхүү аргын хасагдах зардал.
2. Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга
3. Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга
4. Ялгавар үнийн арга
5. Нийлбэр үнийн арга
6. Уялдуулан хэрэглэх арга.

Экспортын барааны гаалийн үнэлгээний тухай.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 646 дугаар тушаалаар “Экспортын барааны үнийн аргачлал”-ыг баталсан. Энэхүү аргачлал ёсоор экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо Монгол Улсын Гаалийн тарифын тухай хууль болон энэхүү аргачлалыг мөрдлөг болгоно. Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан аргуудыг хэрэглэнэ. үүнд:

1. Гэрээ хэлцлийн үнийн арга
2. өртөг зардлаас тооцох арга
3. Нэг болон ижил төрлийн барааны гэрээ хэлцлийн үнэд түшиглэх арга
4. Зах зээлийн мэдээлэл, судалгааны арга.

Экспортын барааны гаалийн үнэ гэж хуулийн дагуу гаальд хураан авах аливаа татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах үнийг ойлгоно. Экспортын барааны гаалийн үнэ нь тухайн бараатай холбоотой Монгол Улсын хил хүртэлх бүх өртөг, зардал, төлбөрийг шингээсэн байна. Экспортоор бараа гаргаж байгаа этгээд энэ аргачлалын дагуу гаалийн үнийг тодорхойлж холбогдох нотлох, баталгаажуулах бичиг баримтын хамт гаальд үнэн зөв, бүрэн гаргаж өгнө. Гаалийн байгууллага эдгээр мэдүүлэг болон бусад бичиг баримтыг нягтлан шалгаж шийдвэрлэнэ.

Гаалийн үнийг шалгах болон давж заалдах тухай.

Мэдүүлэгч гаалийн үнийг үнэн зөв тодорхойлсноо нотлох хангалттай бичиг баримтыг бүрдүүлэн гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Мэдүүлсэн үнийн бодит үндэслэлтэй үнэн зөв эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэрлэх бөгөөд мэдүүлэгч нь гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй, үнийг тодорхойлоход ашигласан мэдээ баримтыг баталгаажуулаагүйгээс гаалийн байгууллага уг үнийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар үнийг тодорхойлдог. Энэ тохиолдолд мэдүүлэгч нь гаалийн байгууллагын тодорхойлсон үнээс тооцож гаалийн болон бусад татварыг төлнө. Хэрэв мэдүүлэгч гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Гаалийн тухай хуулийн 89-р зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас 10 хоногийн дотор:

1. Тухайн гаалийн салбарын эрхлэгч, алба хороо газрын даргад,
2. Гаалийн салбарын эрхлэгч, алба хороо газрын даргын шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагад,
3. Давж заалдах гомдлын талаар зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Татвар орлогын мэдээлэл

Улсын төсөвт эхний  7 сарын байдлаар импортын 35 гаалийн мэдүүлгээр  5.0  сая долларын бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт бүрдүүлэлт хийж улсын төсөвт татварын орлогоор  19670.3  сая төгрөг, хураамжийн орлогоор 354.5 сая төгрөг, өөрийн орлогоор 18.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Орлогын төлөвлөгөөний биелэлтийг төрлөөөр  /7 сар/

Нефть бүтээгдэхүүний гаалийн болон нөат-ыг 30 хоногоор хойшлуулж гаалийн хяналт бүрдүүлэлт хийж байгаатай холбогдуулан

-Шунхлай ХХК-ний 85.6 сая төгрөг

-Жаст ХХК-ийн 45.8 сая төгрөг

-Ник ХХК-ийн 110.4 сая төгрөг

Нийт 241.8 сая  төгрөгийн татвар хойшлуулсан байна.

Татварын хөнгөлөлт чөлөөлтөөр гаалийн хяналт бүрдүүлэлт хийгдээгүй байна.Түр хугацаагаар буцаж гарах нөхцөлтэй Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бутлагч машин 45.4 сая төгрөг түр дансанд байршиж байна. Хугацаа 2013.08 сар  Мөн 507 горимоор Бексок ХХК-ийн 652000 долларын бараанд ГЕГ-ын даргын 03/1163 тоот зөвшөөрлөөр гаалийн хяналт бүрдүүлэлт хийсэн байна Хугацаа 2014.05.16 дуусна.