“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”ЗОХИОН БАЙГУУЛЛАА

img_0791

“Мэдээлэлд суурилсан, техник технологид тулгуурласан гаалийн хяналт-2017” жилийн хүрээнд гаалийн харилцаанд оролцогчид, аж ахуйн нэгж, иргэдэд гаалийн хууль тогтоомж, гаалийн байгууллагаас дэвшүүлэн тавьж байгаа зорилт, байгууллагын үйл ажиллагааг илүү ойр, хүртээмжтэй, олон нийтийг хамруулсан байдлаар   сурталчлан таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Амар”-ын талбайд зохион байгууллаа. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагааг Орхон аймаг дахь гаалийн газрын дарга Б.Майдармаа,  Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбо нар  нээж үг хэллээ. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагааны хүрээнд байгууллагын үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан, тайлбарлан таниулж, санал хүсэлтийг нь сонсож, хууль эрх зүйн зөвлөн туслах үйлчилгээ,   урлагийн тоглолт үзүүлж, олон үйл ажиллагааг багтаасан цогц арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн хууль тогтоомж, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг мэдээллийн технологи хариуцсан гаалийн улсын байцаагч О.Амгаланбаатар нар үйл ажиллагааны үеэр  тогтмол танилцуулж, LED дэлгэцээр гаалийн байгуулллагын танилцуулга , гаалийн хууль тогтоомжийг сурталчилсан хар тамхи, хориотой ан амьтан, үндэсний өв соёлын эд зүйл, авилга хээл хахууль, шуудангаар орж ирж буй хориотой эм, эмийн бүтээгдэхүүн хууль тогтоомжийг сурталчилсан шторкийг олон нийтэд сурталчиллаа.

“Нээлттэй хаалганы өдөр”-т Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Бизнесийн суваг, Мэдээллийн бирж, Тусгал, Номин, ETV, EBS, TV10  зэрэг орон нутгийн телевизүүд сурвалжлаж, газрын дарга Б.Майдармаа  дээрх телевизүүдэд ярилцлага өглөө. “Нээлттэй хаалганы өдөр”-т иргэд, олон нийт идэвхтэй оролцож, 60 оролцогч суудлын автомашины онцгой албан татвар, 30  оролцогч гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэлтэй  холбоотой мэдээлэл авч,  сэтгэл ханамжийн судалгаа бөглөсөн байна.

20170607_10463820170606_112103

Гаалийн хууль тогтоомж болон шинэчлэгдсэн хууль эрх зүйн актаар нийт 29 нэр төрлийн 300 ширхэг  гарын авлага, тараах материалыг бэлтгэж тараасан бөгөөд н “Горняк” соёлын ордны LED дэлгэцээр гаалийн байгуулллагын танилцуулга movie, гаалийн хууль тогтоомжийг сурталчилсан хар тамхи, хориотой ан амьтан, үндэсний өв соёлын эд зүйл, авилга хээл хахууль, шуудангаар орж ирж буй хориотой эм, эмийн бүтээгдэхүүн хуулиар хориглосон талаар шторк зэргийг гаргаж сурталчиллаа.

Хүрсэн үр дүн:

  • Үйл ажиллагааг ард, иргэдэд сурталчилснаар гаалийн байгууллагын нийгэм дэх үнэлэмж дээшилсэн;
  • Гаалийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажилласан;

img_0787img_0794 img_079520170606_112254

 

Both comments and pings are currently closed.