“ГААЛЬ БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

picture1

“Мэдээлэлд суурилсан, техник технологид тулгуурласан гаалийн хяналт-2017” жилийн хүрээнд гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, гаалийн харилцаанд оролцогчид, аж ахуйн нэгж, иргэдэд гаалийн хууль тогтоомж, гаалийн байгууллагаас дэвшүүлэн тавьж байгаа зорилт, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсох зорилгоор “Гааль-бизнесийн түншлэл”  зөвлөлдөх уулзалтыг МҮХАҮТ-ын Орхон-Булган аймаг дахь салбартай хамтарч 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

“Гааль-бизнесийн түншлэл” зөвлөлдөх уулзалтыг  Орхон аймаг дахь гаалийн газрын дарга Б.Майдармаа нээн үг хэлж, гаалийн байгууллагаас гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав.

“Гааль-бизнесийн түншлэл” зөвлөлдөх уулзалтад тус гаалийн газраар үйлчлүүлдэг 20 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлоо илэрхийллээ. “Гааль-бизнесийн түншлэл” зөвлөлдөх уулзалтад оролцогчдод  гаалийн үнэ үнэлгээ, БТКУС хариуцсан гаалийн улсын байцаагч Ж.Цэрэннамжил “Итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор” сэдвээр илтгэл тавьж, итгэмжлэгдсэн эдийн засгийн операторт тавигдах шалгуур, үзүүлэх хөнгөлөлт, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэж, хууль сахилтад анхаарч ажиллахыг  зөвлөлөө. Түүнчлэн  гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Ц.Довдончулуун 2017 оны 7 дугаар сарын 01-нээс хэрэгжих “Зөрчлийн хууль”-ийн гаалийн зөрчлийг шийдвэрлэх хэсгээс танилцуулж, мэдээлэл хийв.

picture2

Уулзалтад оролцогсод гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн үнэ, үнэлгээ, барааны ангилал, гаалийн зөрчил, гаалийн хяналтын бүс,  гаалийн баталгаат агуулах, гаалийн зөрчилтэй холбоотой асуудлаар асуулт асууж,  гаалийн улсын ахлах байцаагч Ц.Довдончулуун дээрх асуултад тодорхой хариултыг өглөө.

Уулзалтын төгсгөлд аж ахуйн нэгжийн төлөөллөөс хэрэглэгчийн үнэлгээний судалгаа авч, судалгааг нэгтгэн дүн шинжилгээ хийлээ.

Хүрсэн үр дүн:  

  • Гаалийн харилцаанд оролцогчдын хууль, эрх зүйн мэдлэг дээшилж, хууль сахих эрмэлзэлтэй болсон.
  • Гаалийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, гаалийн байгууллагын нийгэм дэх үнэлэмж дээшилсэн.
  • Гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлж, харилцан ойлголцсон үр дүнтэй арга хэмжээ болсон.
Both comments and pings are currently closed.