Гаалийн хяналт бүрдүүлэлт, эрсдлийн удирдлага

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.

Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:

1.      Мэдүүлэх,

2.      Гаалийн бичиг баримтыг шалгах,

3.      Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,

4.      Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,

5.      Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

“Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.

 

Бараа мэдүүлэх хэлбэр:

1.       бичгээр;

2.       мэдээллийн сүлжээгээр;

3.       зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;

4.       зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:

 

 

 

 

Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:

Дараахь бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.

·       Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;

·         цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;

·         мал, амьтан;

·         улс хоорондын шуудангийн илгээмж;

·         сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;

·         амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;

·         донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;

·         хуульд заасан бусад бараа.

 

Барааг урьдчилан мэдүүлэх:

Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.

 

Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:

Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.

·       барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;
·       барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;

 

Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:

Мэдүүлэгч(захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар   болон түүнтэй адилтгах бусад байгууллагын   бараа,   тэнд   ажиллагсдын   хувийн   ачаа тээшинд   хийх   гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.

Зорчигч гэдэг нь:
– Монгол улсад байнга оршин суудаггүй, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн
– Монгол улсад байнга оршин суудаг, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүнЗорчигч гаалийн бүрдүүлэлт хийхэд: Тусгай журам тогтоогоогүй бол зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний эд зүйл болон биеэс тусдаа ачаа тээш, чингэлэгээр явуулсан бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/ болно.Зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж гарын үсэг зурж гаалийн улсын байцаагчид өгнө. Зорчигч биеэсээ тусдаа явуулсан ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг 2 хувь бичих ба нэгдүгээр хувийг хилийн гаалийн байгууллага авч, хоёрдугаар хувийг биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад хүргүүлэхээр эзэнд нь өгнө.

16 насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг эх эсхүл асран хамгаалагчийн гаалийн мэдүүлэгт бичнэ.

Зорчигчийн бусдад дамжуулах барааг тухайн зорчигчийн эд зүйлд тооцох бөгөөд зорчигч гаалийн мэдүүлэгт бичиж мэдүүлсэн байна.

Гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүүлгийг хүлээн авсан үеэс зорчигч гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзнэ.

Гаалийн улсын байцаагч зорчигчийн барааг гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримттай тулган шалгаж, гаалийн болон бусад албан татвар ногдох барааг гаалийн хууль тогтоомжийг дагуу шийдвэрлэнэ.

Дамжин өнгөрөх зорчигчийн гаалийн мэдүүлэгт тэмдэглэсэн бараа нь Монгол улсад орсон үеэс гарах хүртэлхи хугацаанд гаалийн хяналтанд байна.

Улсын хилээр нэвтрэх зорчигч нь барааг гаалийн байгууллагад
– АМААР,
– БИЧГЭЭР мэдүүлнэ.
– Зорчигч олон улсын нисэх онгоцны буудалд “Хоёр гарц”-ын аль нэгийг сонгон гаалийн байгууллагад мэдүүлж болно. Ногоон гарцыг сонгон ӨӨРИЙН ҮЙЛДЛЭЭР гаалийн байгууллагад мэдүүлбэл, хориглосон, хязгаарласан болон татвар төлбөл зохих бараа байхгүй болохыг биеэрээ мэдүүлж байгаа хэлбэр болно. Хэрэв улаан гарцыг сонгосон тохиолдолд танд татвар төлөх бараа байгаа гэдгийг үйлдлээр мэдүүлж байгаа хэрэг юм. Зорчигч нь мэдүүлэх хэлбэрийг өөрөө сонгох эрхтэй бөгөөд өөрийн бие, ачаа, тээшинд гаалийн байгууллагад мэдүүлбэл зохих бараа авч яваа нөхцөлд зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлбэл зохино.

Зорчигч ямар тохилдолд зорчигчиийн гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх вэ?
• Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай бол
• Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол
• Биеэс тусдаа явуулсан ачаатай бол
• Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол
• 5000 ам доллараас дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол

ШУУДАН ИЛГЭЭМЖ:
“Улс хоорондын шуудангийн илгээмж” гэдэгт Шуудангийн тухай хуульд тодорхойлсон захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг ойлгоно. Олон улсын шуудан илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх хэлбэр, дарааллыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр тогтоосон байдаг.

Улс хоорондын шуудан илгээмжээр захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг илгээнэ.

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийх бараа:
• Хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1.0 сая төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн болон бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг онцлог бараа;
• Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа;
• Экспортын татвартай бараа;
• Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, хилийн чанадад бүрмөсөн гаргахаас бусад горимоор гаалийн хилээр нэвтрүүлэх бараа;
Илгэээмжид гаалийн байгууллага түргэвчилсан бүрдүүлэлт хийнэ. Хилийн чанадад илгээх илгээмжид гаалийн бүрдүүлэлтийн хураамж ногдуулахгүй.

“зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” (Маягт №2)-аар гаалийн бүрдүүлэлт хийх бараанд: Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүүгүй үнэ бүхий загварын бараа, танилцуулга, сурталчилгааны зориулалттай буюу мэдээллийн шинж чанартай ном, сэтгүүл, хуурцаг, бусад зүйлс болон хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1,0 сая төгрөгөөс илүүгүй үнэ бүхий бараа орно.

Илгээмжийг илгээгчид нь буцаах
• Гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй;
• Илгээгч буюу хүлээн авагч нь гаалийн байгууллагаас ногдуулсан татвар, хураамжийг төлөхөөс татгалзсан;
• Хүлээн авагчийн хаяг тодорхойгүй.

Илгээмжийг олгох
• Гаалийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд илгээмжийг хүлээн авагчид нь хаягаар гардуулах үйл ажиллагааг шуудангийн ажилтан зохион байгуулна.

 

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГАД СУУРИЛСАН ГААЛИЙН ХЯНАЛТ
Эрсдэл гэдэг нь: Гаалийн хууль тогтоомжийг зөрчих магадлал.

Эрсдэлийн удирдлагын зорилго:

• Гаалийн байгууллагын санхүүгийн, хүний, техникийн нөөцийг үр дүнтэй хуваарилах
• Гаалийн хяналтын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх

Гаалийн хяналтын стратегийн зорилго:

2014-10-06-eu-1

• Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх
• Гаалийн хяналтыг оновчтой зохион байгуулах
• Хууль ёсны худалдаа эрхлэгчдийг дэмжих, гаалийн байгууллагаас хөнгөлөлт үзүүлэх
• Хууль бус худалдаа эрхлэгч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх

Эрсдэлийн удирдлагын үндсэн дээр зөвхөн өндөр эрсдэл бүхий хэсгийг онилж шалгах, харин эрсдэл бага болон эрсдэлгүй хэсгийг чөлөөтэй нэвтрүүлнэ.

2014-10-06-eu-2

Гаалийн байгууллага гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тодорхойлж ангилна. Нэг талаас гаалийн байгууллага, нөгөө талаас гадаад худалдаа эрхлэгч гаалийн харилцаанд оролцож байна. Гаалийн байгууллагын зүгээс хууль сахиулах, харин гадаад худалдаанд оролцогчид хууль сахихыг эрмэлзэх хэрэгтэй.

Гаалийн байгууллагаас 1-4 бүлэгт ангилан түүнд багтсан гадаад худалдаа эрхлэгчдэд тус тусын арга хэмжээг авч ажиллах болно. Зорилго нь А цэгээс В цэгт хүрэх юм. Тухайлбал: 1-р бүлэгт багтсан гадаад худалдаа эрхлэгчдийн хувьд гаалийн байгуулагын зүгээс илүү анхаарч аль болох саатуулан шалгаж тухайн эрсдэлийг тодорхойлж хуулийг сахиулах арга хэмжээг авна. Тэгвэл 4-р бүлэгт багтсан гадаад худалдаа эрхлэгчдийн худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ авна.

Гадаад худалдаанд оролцогчдын анхаарах зүйлс:

• Хууль сахилтын түвшин өндөр байх
• Гаалийн байгууллагатай мэдээлэл нээлттэй солилцох
• Гаалийн хяналтын зарчмыг ойлгох Жишээ нь: улаан, улбар шар, ногоон төлөвийн хяналтын ялгаа
• Санхүүгийн болон дотоод хяналтын системийн түвшин өндөр байх
ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТӨЛӨВ

Гаалийн хяналтад мэдээллийн технологийг ашиглаж, эрсдэлийн удирдлагын систем дэх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтын түвшнийг улаан, улбар шар, ногоон төлөвөөр илэрхийлнэ.

2014-10-06-eu-3 • Улаан төлөв
• Бичиг баримтын болон бараанд шалгалт хийх
2014-10-06-eu-4 • Улбар шар төлөв
• Бичиг баримтын шалгалт
Untitled-5 • Ногоон төлөв
• Эзэнд нь шууд олгоно.

 

Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр: Гаалийн байгууллагаас гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдод үзүүлэх үр нөлөө:

• Цаг хугацааг хэмнэнэ
• Зардал багасна
• Нүүр тулсан харилцаа багасна
• Авлигаас ангид байна

ЭДИЙН ЗАСГИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ОПЕРАТОР

Эдийн засгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шалгаруулах хөтөлбөр нь:

• Гааль-Бизнесийн түншлэлийн хөтөлбөр
• Олон улсын бараа нилүүлэлтийн сүлжээнд худалдааны аюулгүй байдлыг хангах, хөнгөвчлөхөд чиглэсэн
• Гаалийн байгууллага үндсэн зорилгод хүрэх
• ОУ-ын худалдаанд оролцогчид сайн дураар нэгдэнэ.

Хөтөлбөрийн үндсэн үүрэг:

• Олон улсын бараа нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангана
• Тээвэр ложистикийн үйл ажиллагаа хөнгөвчлөнө
• Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг дээшилнэ
• ААН-ын өрсөлдөх чадвар дээшилнэ
• Гаалийн байгууллагын итгэл, нээлттэй ил тод байдал нэмэгдэнэ.
ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН
ХУУЛЬ САХИЛТЫН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР

ААН-ИЙН ХУУЛЬ САХИЛТЫН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГО НЬ:

• ГААЛИЙН БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ
• ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ
• ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ
• ИТГЭМЖЛЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ОПЕРАТОРЫГ БИЙ БОЛГОХ

ААН-д тавигдах шаардлага:

• Сүүлийн 3 жил гадаад худалдааны үйл ажиллагаа тогтмол явуулсан
• Албан ёсны бүртгэл хаяг дээрээ 2 жилээс доошгүй хугацаанд байгаа
• Гадаад худалдаа, гаалийн асуудал хариуцсан нэгж, ажилтантай
• Албан ёсны цахим хаяг, утастай байх

Гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахилтын түвшингээр нь 4 ангилна:

Хууль сахилт маш сайн: Хууль сахилт маш сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ авна
Хууль сахилт сайн: Хууль сахилт сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, дэмжих арга хэмжээ авна.
Хууль сахилт дунд: Хууль сахилт дунд гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, туслах ажиллагаа явуулна.
Хууль сахилт муу: Хууль сахилт муу гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдод хариуцлага хүлээлгэж, гаалийн эрх зүйн актыг сурталчлан таниулах, сургалтад хамруулах замаар хууль сахилтыг дээшлүүлнэ.

ХСТ-ийн ач холбогдол:
• Гаалийн хяналт, шалгалтад хамрагдах хувь хэмжээ багасна.
• Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах хугацаа багасна.
• Гааль бизнесийн түншлэл бэхжинэ.
• Гаалийн холбогдолтой шинэ хууль тогтоомж, мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүлээж авна.