Гаалийн байгууллагын алсын хараа, зорилго, зорилт

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН
АЛСЫН ХАРАА (VISION)

Техник, технологийн дэвшилд суурилсан, өндөр бүтээмж бүхий мэдээлэлжсэн гаалийн хөнгөн, шуурхай соёлтой үйлчилгээ үзүүлэх явдал мөн

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
(MISSION STATEMENT)

  • Үндэсний хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулах
  • Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах
  • Гадаад худалдааг хөнгөвчлөх
  • Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛС
(VALUES)

  • Ёс зүйг эрхэмлэх
  • Үйлчлүүлэгчээ дээдлэх
  • Мэргэшсэн, өндөр чадвартай байх
  • Шинийг эрэлхийлэх
  • Багаар ажиллах

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 1.
ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙГ ХЯЛБАРЧЛАХ

Хүрэх үр дүн

  • Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны шат дамжлага багасч, гаалийн үйлчилгээ хөнгөн шуурхай болно.
  • Гаалийн бичиг баримтыг сүлжээгээр мэдүүлэх болсноор экспорт, импортын зардлыг бууруулна.
  • Гаалийн бүрдүүлэлт хялбарчлагдаж, түүнд зарцуулах цаг олон улсын түвшинд хүрч багасна.
  • Мэдээллийн технологи ашигласнаар үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдэнэ.
  • Гаалийн бүрдүүлэлтийг сүлжээгээр хийх, цахим нэг цонхны үйлчилгээг хэрэгжүүлж эхэлнэ.
  • Гаалийн байгууллага үйлчлүүлэгч хоорондын нүүр тулсан харьцаа багасна.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 2.
ГААЛИЙН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ

Хүрэх үр дүн

  • Эрх зүйн орчин өөрчлөлт, шинэчлэлтэд нийцсэн байна.
  • Гаалийн хяналтын бүх түвшинд эрсдэлийн менежмент нэвтэрч, гаалийн хяналтын үр нөлөө дээшилнэ.
  • Зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хилээр орж ирэхээс өмнө сүлжээгээр мэдүүлэх, хянах боломж бий болно.
  • Гаалийн зөрчил буурч, улсын төсөвт орох орлого нэмэгдэнэ.
  • Хилийн хяналтын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд гаалийн байгууллага тэргүүлэх үүрэгтэй оролцоно.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 3.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ:

Хүрэх үр дүн

  • Хүний нөөцийн чадавхи бэхжиж гаалийн байгууллагад шаардлагатай нарийн мэргэшсэн боловсон хүчнээр хангагдана.
  • Удирдлагын арга барил дээшилж, байгууллагын менежмент сайжирна.
  • Гаалийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна.
  • Гадаад харилцаа хөгжиж, олон улсын гаалийн үйл ажиллагааны туршлага бүтээлчээр нэвтэрнэ.
  • Гаалийн шинэчлэл, модернизаци хэрэгжиж, Монголын гаалийн байгууллагын чадавхи дээшилж, үйлчлүүлэгчийн цаг зав, зардал мөнгө хэмнэгдэнэ.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 4.
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТОДОРХОЙ, ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙХ

Хүрэх үр дүн

  • Хууль сахилтын түвшин дээшилнэ.
  • Гаалийн байгууллагын нийгэм дэх үнэлэмж дээшилнэ.
  • Гаалийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал хангагдана.
  • Шударга шуурхай соёлч үйлчилгээ төлөвшинө.