Мэндчилгээ

untitled-1

Сайн байна уу?

Орхон аймаг дахь Гаалийн газрын цахим хуудсаар зочилж буй таны энэ өдрийн түмэн амгаланг айлтгахын ялдамд халуун дотноор гар барин мэндчилье.

Тэртээ 1975 онд гаалийн төлөөлөгч нэртэйгээр 1 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан тус гаалийн газар нь өдгөө 41 жилийн түүхийг бүтээгээд 30 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг үйлчлүүлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд хуулийн хүрээнд, чирэгдэлгүй , түргэн шуурхай хүргэх зорилт тавин 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг иргэд, аж ахуй нэгж та бүхнийхээ цаашдын ажилд өндөр амжилт хүсэхийн ялдамд гаалийн байгууллагын үүд хаалга таны өмнө ямагт нээлттэй байх болно гэдгийг илэрхийлье. Ингээд та манай цахим хуудсаар аялж өөрт хэрэгтэй мэдээллийг авч чадна гэж найдаж байна.

Танд амжилт хүсье.

ХҮНДЭТГЭСЭН: ОРХОН АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА Д.БАТХИШИГ