Авилгын эсрэг хамтдаа

image1384394686

2002 онд УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2.3-р зүйлд “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нийгмийн шударга ёс, тэгш байдлыг хангах, олон нийтэд ил тод байх, бусад улс, олон улсын байгууллагын дэвшилтэт арга, туршлагыг харгалзах зарчмыг баримтлана” гэж заасан байдаг. Авлига нь улс орнуудын хөгжилд саад тотгор учруулж, ардчилал, шинэчлэлийн явцыг сааруулах хүчин зүйл болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа өнөө үед авлигын эсрэг үйл ажиллагаанд бүх нийтээрээ нэгдэх, авлига, хүнд сурталаас ангид хамт олон байх хүсэл зорилгоо илэрхийлэх нь хамгаас чухал билээ. НБОНХГ-ын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд авлигатай тэмцэх, хүсэл эрмэлзлээ илэрхийлж, авлигыг үл тэвчих, ёс зүй шударга ёсыг эрхэмлэх талаар олон нийтэд мэдэгдэл хийхээр тусгагдсан. Төрийн албан тушаалтан бид улс орны хөгжлийн төлөө авлигаас эрс татгалзахыг дэмжин уриалж байна.

Both comments and pings are currently closed.